alim.mn | 2024.12.22
Ч.Хүрэлбаатар: АН-ынхан олонх байхдаа "Хүрэлбаатар аа, яах гэж ирсэн юм бэ” гэж даапаалдаг байсан, энэ үеэ мартаа юу

Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар: “Өнөөдөр Монгол Улс парламентын засаглалтай улс. Нэг намын дарангуйлал тогтох ямар ч боломжгүй. АН олонх байсан жилүүдэд МАН-д бүлэг байгуулж өгдөггүй байсан. Байнгын хорооны хуралдаан дээр ирэхэд “Хүрэлбаатар аа, яах гэж ирсэн юм бэ” гэж даапаалдаг байсан. Энэ үеэ мартчихсан юм уу. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа индэр дээрээс “Хууль хамаагүй” гэж хэлж байсан, үүнийг бас мартсан уу. Ковид цар тахалтай, сонгууль дөхсөн хүнд үед ийм явуургүй улс төр хийж буйд харамсаж байна” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgen
3 жилийн өмнө
66.181.161.34
AN nam sonotugei
Төстэй мэдээ