УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн төв талбайд дөрөв дэх өдрөө суулт хийж буй.
М.Тулгат, С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын зүгээс Ардчиллын ордны гадна мэдэгдэл хийсэн, Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн талыг МАН болон Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар ажиллаж буй хэмээн онцлоод байсан.
Тэгвэл Ардчилсан намын дарга М.Тулгат, Нийслэлийн Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл болон бусад удирдлага талбайд суулт зарлаж буй гишүүдтэй уулзах гэж очлоо гэвч иргэд, дэмжигчдийн эсэргүүцэлтэй туллаа. Хоёр тал нүүрэлдэж, санал бодлоо солилцож чадсангүй.
Тухайлбал Э.Бат-Үүлийн малгайг авч шидэж, өлсгөлөн зарлаж буй гишүүд рүү ойртуулсангүй. Тэрбээр “Та нар ардчилагчид мөн юм уу. Коммунистууд юм уу. Намынхаа гишүүдтэй уулзъя. Ардчилсан нам хүний үг сонсдог юм шүү” гэсээр буцлаа.
Энэ талын АН-ын даргаар сонгогдоод буй М.Тулгат мөн хөөгдөн буцаж, “Бүх зүйл шударга ёсоор шийдэгдэх байх гэж энэ хүртэл хүлээсэн. Гэтэл ийм хэмжээнд хүрлээ. Монголын ардчиллыг хэн ч үгүй хийж чадахгүй, би намынхаа төлөө бүх зүйлээ зориулна” гэж хэлээд явлаа.
Хоёр АН хоёул аль аль талаа МАН-ын захиалгаар ажиллаж байна, нэг намын дарангуйлал руу явлаа гэж онцолж байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороо М.Тулгатын талаас нэр дэвшсэн С.Эрдэнийн материалыг хүлээж авсан.