alim.mn | 2024.12.22
УОК-оос жагсаал, цуглааныг зогсоохыг шаардав

Өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд өнөөдөр Улсын Онцгой комиссоос албан шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг бууруулсан боловч коронавируст халдварын тархах эрсдэл “Маш өндөр” байгааг иргэд, олон нийт анхаарах шаардлагатай байна.

Энэ цаг үед Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, энэ үйлдэлдээ иргэд, олон нийтийг уриалах нь халдварт өвчнийг тархаах эрсдэл дагуулж байгаа тул Улсын онцгой комисс үйл тус үйл ажиллагаагаа зогсоох тухай албан шаардлагыг дахин хүргүүлж байна.

Та бүхний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 3-т заасан “Улс орны буюу тодорхой нутаг дэсвгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно” заалт болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 115 дугаар тогтоолоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан”-тай холбогдуулан гарсан Нийслэлийн засаг даргын А/357 дугаар захирамжийг тус тус зөрчиж байна.

Иймд, Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж хуулиа дээдэлж, халдварын дэгдэлтээс бий болох эрсдэлд бодитой дүгнэлт хийж, цар тахлын үед хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулах, уриалахгүй байх, хүн олноор цуглуулахгүй байхыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271.3-т зааснаар Улсын Онцгой комисоос шаардаж байна гэжээ.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын нийт 44,016 тохиолдол бүртгэгдэж, эмчилгээнд 11,716 иргэн байгаа бол халдварын улмаас 171 иргэн нас бараад байна гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
pereeby
2 жилийн өмнө
46.161.11.4
https://bestadalafil.com/ - canadian pharmacy cialis 20mg Potenzmittel Viagra Gratis Sumvci Buying Seroxat On Line Yuvfla <a href="https://bestadalafil.com/">Cialis</a> Zithromax Three Days Iifkna https://bestadalafil.com/ - Cialis
impessusa
2 жилийн өмнө
37.139.53.20
cialis carrefour <a href=http://iverstromectol.com/>stromectol maker</a>
Kayaddy
2 жилийн өмнө
37.139.53.20
<a href=https://buylasixon.com/>does lasix cause constipation</a> In still another embodiment, steviol glycosides are present in the beverage in an amount ranging from about 300 to about 700 ppm, such as, for example, from about 400 ppm to about 600 ppm
siseClods
4 сарын өмнө
37.139.53.191
<a href=http://cialis.lat/discover-the-best-prices-for-cialis>buy cialis online canadian pharmacy</a> Xiao X, Mai G, Li S, Guo X, Zhang Q
Төстэй мэдээ