С.Эрдэнэ: Миний хань миний эргэн өөрийгөө олох, улам өөдөө тэмүүлэх "Эргэлтийн цэг"
С.Эрдэнэ: Хань минь...Эр хүн бүр дардан шулуун замаар явж амжилтанд хүрдэггүй. Уналт, сэргэлт хүн бүрийн л амьдралд тохиолддог. Зарим нь "унасан газартаа" үлдчихдэг бол амжилтанд хүрсэн хүмүүс ихэвчлэн ямар нэг боломж, хэн нэгний түшиг тулгуурыг тулах цэгээ болгон "эргэн боссон" байдаг юм шиг санагддаг.
Миний амьдралд ч ялгаагүй зовлон жаргал, уналт сэргэлт ээлжилсээр өдий хүрлээ.
Надад "Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" мэт санагдаж явсан үе ч бий.
Яг л тэр үедээ би азаар ханьтайгаа учирсан юм. Чухамдаа бол миний хань миний эргэн өөрийгөө олох, улам өөдөө тэмүүлэх "Эргэлтийн цэг" минь болсон юм.
Цаг наргүй ажиллаж, гэр бүлийнхэнтэйгээ ч тухтай хооллох завгүй зүтгэж байгаа он жилүүдэд минь найдвартай "ар тал" минь байж чаддаг ханьдаа өнөөдөр БАЯРЛАЛАА гэж хэлэхийг хүслээ. Хань минь чамдаа баярлалаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ