Өлсгөлөн зарласан Ж.Батсуурь 3кг, С.Ганбаатар 2.5кг, бусад гишүүн 1-2 кг жин хассан байна
СЕХ О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгээгүйг эсэргээцэж өлсгөлөн зарлаад байсан АН-ын гишүүд өнөөдөр зургаа дахь өдрөө өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. Тэд өнөөдөр өглөө эрүүл мэндийн үзлэгт оржээ.
Гишүүдийн бүгдийнх нь цусны даралт нэмэгдэж, жин буурсан байна гэдгийг эмч онцлон анхааруулав.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хамгийн их буюу 3кг, С.Ганбаатар 2.5кг-аар жингээ хаяжээ. Бусад гишүүн 1-2 кг турсан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ