alim.mn | 2024.12.22
Д.Ганбат: Манай бүлгийн гишүүд нэг намын, нэг хүний дарангуйллыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн ээлжит хуралдааныг Сүхбаатарын талбайд хийсэн юм.

Бүлгийн дарга Д.Ганбат: Манай бүлгийн гишүүд нэг намын, нэг хүний дарангуйллыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Бид өлсгөлөн зарлаад таван шөнө, зургаан өдөр болж байна. Бид бүлгийн хурлаараа өнөөгийн цаг үеийн асуудал, хууль дээдлэх ёс алдагдаж байгаа тухай ярилцлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: АН-ын дотоод нэг ч хагарал байхгүй. АН нэг цуг байгаа. 100 хувиас нэг хувь нь л салж явсан байж магадгүй. Хагарал гэж өмнөх парламентын үед МАН-ын бүлгийн гишүүд 32, 32-оороо хуваагдчихаад байсан үеийн хэлдэг. Өнөөдөр манай бүлгийн 13 гишүүн бүгд нэг талдаа байгаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.161.120
Нэг нам нэг хүнии дарангуйлал бшэ ман намыг ард түмэн л сонгосон энэ хүмүүс өөрсдөө хүчээр их хуралд орэ ирээгүй аныхан жоохон хэмжээтэй байцгаа танаы баттулга юу хиисиим хөмсөгөө зангидаж хориг тавьж баахан одон медал л тараасан даг
Төстэй мэдээ