alim.mn | 2024.12.22
Хөл дээрээ боссон Н.Учрал гишүүн ажилдаа оржээ
УИХ-ын гишүүн Н.Учрал: 2019 онд Катар улсын нийслэл Дохад зохион байгуулагдсан “Олон улсын парламентийн холбоо”-ны 140-р ассамблейгаар миний бие ОУ-н парламентийн холбооны удирдах товчооны гишүүнээр сонгогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 142-р ассамблейн хурлууд энэ өдрүүдэд явардаж байгаа бөгөөд НҮБ-ын асуудлаарх байнгын хороонд харъяалагддагын хувьд өнөөдөр удирдах товчооны хуралдаа оролцлоо.
 
Олон талт үзэлд итгэх итгэл КОВИД-19 цар тахал бий болохоос ч өмнө хэдийнээ суларч байсны зэрэгцээ дэлхий дахинд тэгш бус байдал болон ядуурал нэмэгдэх, уур амьсгалын нөхөгдөшгүй хямрал, биологийн төрөл зүйлийн алдагдал, нөөц баялгийн зүй зохисгүй ашиглалт, өсөн нэмэгдэж буй цөмийн болон зэвсэгт мөргөлдөөний аюул зэрэг сорилыг шийдвэрлэх хүчин чармайлт дутмаг байсан.
 
Тус хурлаар олон талт харилцааны цар хүрээнд шийдвэрлэх 12 үүрэг, амлалтыг НҮБ-75 тунхагласыг онцлов. Эдгээр амлалтууд нь бүхэлдээ НҮБ-ын манлайлалтай, олон улсын хүчин чармайлтыг шинэчлэн, илүү тогтвортой, шударга, энх тайвныг эрхэмлэсэн дэлхийг бүтээх зорилго бүхий “Бидний нийтлэг хөтөлбөр юм” хэмээн Засгийн газруудын нэрлээд буй хөтөлбөрийг бүрдүүлэгч нэгэн хэсэг гэж үзэж байгаа ОУПХолбоо цорог тэмдэглэлээ.
Энэхүү хуралдаан нь 2021 оны зун нийтлэгдэх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томоохон тайланд тусгах зорилгоор НҮБ-75 Нийтлэг хөтөлбөрийн тухай хэлэлцүүлэгт парламентчдыг оролцуулах зорилгон дор явагдаж буй тул өөрийн ажил хэрэгч саналыг илэрхийлсэн болно.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
192.82.72.136
эрүүл энхийг хүсье
Зочин
3 жилийн өмнө
192.82.72.136
эрүүл энхийг хүсье
Төстэй мэдээ