alim.mn | 2024.12.22
С.Эрдэнийг АЛНА хэмээн заналхийлжээ

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ рүү өчигдөр шөнийн 02 цагт 99113020 утаснаас залгаж амь нас эрүүл мэндэд нь халдана хэмээн заналхийлсэн байна.

Эдгээр хүмүүс хэний захиалгаар, ямар зорилгоор ийм үйлдэл хийж байгаа нь тодорхойгүй байгаач нэр дэвшигчийн амь нас эрүүл мэндэд халдахаар заналхийлж хоёр, гурван цагийн турш залгаж сүрдүүлсэн нь эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтаар хууль зөрчсөн үйлдэл юм.

Төрийн тусгай хамгаалалтад байгаа нэр дэвшигч рүү халдах нь хуулиараа хориотой байдаг. Ардчилсан намын зүгээс энэ хэргийг шалгуулахаар Төрийн Тусгай Хамгаалалтын газарт гомдол гаргаад байна.

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ хэргийн талаар хэлэхдээ “ Нэр дэвшигчийг заналхийлж буй тус үйлдэл нь эрх баригч намыг зүгээс үү, эсвэл өрсөлдөгч нэг намын нөхдийн зүгээс явуулж буй үйл ажиллагаа юу гэдэг нь одоогоор ойлгомжгүй байна. 99113020 дугаарын холбогдогч н.Даурэнбек нь Жандос гэх этгээдийн төрсөн ах, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг нь тогтоогдсон.” гэсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mgl
3 жилийн өмнө
172.58.140.228
Jenko daalgabar ugch mafiin suuliin shat hoorondoo alaltsdag huiliin daguu l bolj ba ukdesniig ni tur ustgadag
Төстэй мэдээ