/2021.05.12/ МАН-ын дарга У.Хүрэлсүх ТВ9 телевизэд цаг үеийн асуудлаар ярилцлага өгөх үеэрээ Сү.Батболдын оффшорын асуудлын талаар ярьсан юм.
Тэрбээр " Би Сү.Батболд даргад та наад оффшорын асуудлаа шалгуул. Үнэхээр оффшортой үгүйгээ хууль хяналтын байгууллагаар шалгуул. Таны оффшорын асуудал МАН-ын нэр хүндтэй ч, улс орны нэр хүндтэй ч холбогдож байна. Тэгээд энэ хүн хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. Цагдаа тагнуулын алба энэ асуудлыг шалгаж байгаа юм билээ. Шүүх эцсийн шийдвэр гаргаад гэм буруутай гэж тогтоогдвол хуулийн өмнө хариуцлага хүлээх л ёстой. Улс төрийн хариуцлага ч гэж байна. Нэр дэвшүүлэхгүй байх, намаасаа хасах гэх намын хариуцлагын асуудал байна" хэмээн ярьсан юм.
Тэгвэл эл хэргийг албаныхнаас тодруулахад "Сү.Батболдыг шалгаж байгаа нь үнэн, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбар өглөө.