С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг өчигдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж, Улсын дээд шүүхээс бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан билээ.
МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд нь илэрсэн нь олон хүн талархаж, олон жилийн маргаан, улстөржүүлэлтэд цэг тавьсан гэж дүгнэдэг. Харин энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер жиргээгээр дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Зоригийн Хэргийг Эрхлэх дарга -"Би ийм хэрэгтэй хүн, харав уу" гээд шарвалзаж суугаа. Хүмүүс бодит ойлголт авахад дөхөмтэй юм боллоо. Тэр хоёрын эрх, амь түүнд сонин байгаагүй. Цааз байсан бол Ц.Нямдорж хамгийн түрүүн гүйцэтгүүлэх байсан. Хэрэг ч үгүй, алуурчин ч үгүй болох вий дээ” гэжээ.