alim.mn | 2025.01.03
ЭРДЭНЭТИЙН УДИРДЛАГУУД АРАВ ХОНОГТ 100 ГАРУЙ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

"Эрдэнэт үйлдвэр" 12 дугаар сарын дундуур 100 гаруй тендер зарлалаа. Хүмүүсийн анхаарал суларсан, баярын уур амьсгал орчихсон үед ийм олон сонгон шалгаруулалтыг "бөөндөнө" гэнэ. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. “Үхэр дотор гиваа” гэдэг шиг 100 тэрбумын хэд хэдэн тендерийг энэ олон жижиг тендерийн адил хугацаатайгаар талбай руу гаргалаа. Зарим нэг компаниуд жижиг мэрэгч төдийгөөр хооллоод аварга “динозавр” олж харахгүй.
Тэр том амьтад аль хэдийнэ хятад компаниудын овоо хараанд өртөж "Эрдэнэт"-ийн боссуудтай тохирсон болов уу. Тийм учраас дааганы зайд аварга амьтан уралдуулж байна. 100 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн бичиг баримтыг ажлын 10 гаруй хоногт амжуулдаг аж ахуйн нэгж дэлхий дээр хүртэл ховор. Харин өөрийн нөхцөл, техникийн үндэслэлээ тохирсон, тохируулсан хятад компаниуд бичиг баримтаа цүнхнээсээ гаргаад өгнө л дөө.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн өмнөх удирдлагууд хууль бус авлигаар олсон мөнгөө оффшорт бүст байршуулсан гэдгийг АТГ тогтоосон байна. Хэдэн тэрбумаар яригдаж байгаа авлигалын мөнгөө сонгон шалгаруулалтаар олсон гэдгээ мэдүүлжээ. Энэ "Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагууд “Сахил хүртээд шал дордов” гэдгийг харуулж байна даа...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ