alim.mn | 2025.06.11
Дарханы Хээтэй хорооллын оршин суугчид нэгдэж "Үлгэр жишээ" орцыг бий болголоо
Бидний амьдарч буй орчин зөвхөн биднээс шалтгаална гэдгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, Хээтэй хорооллын 4-2 байрны 5-р орцны оршин суугчид үлгэрлэн харуулж байна. Тэд зөвхөн Сууц өмчлөгчдийн холбоонд найдалгүйгээр орцныхоо иргэдээр нэгдэн нийлж орцондоо иж бүрэн засвар шинэчлэлт хийж тохижуулалт хийж байгаа нь энэ. Ингэхдээ зөвхөн хана, шатаа будаад зогсохгүй бүх давхартаа хэний ч хараа булаам 3D зургуудыг урлаж байна. Тус орцны оршин суугч М.Жанлав нь дүрслэх урлагийн багш мэргэжилтэй. Тэрээр өөрийн гараар орцныхоо давхар бүрт оршин суугчдынхаа сонголтоор өнгөлөг, гоёмсог зургуудыг сэтгэлээ шингээж зурж байна.
 
Орцны засварын ажил анх давхар бүрийнхээ хуучин модон цонхыг вакуум цонхоор солихоос эхэлжээ. Мөн оршин суугчид нийлж орцондоо их цэвэрлэгээ, ариутгал хийсэн бөгөөд эвдэрч ажиллагаагүй болсон байсан кодтой хаалгаа засаж янзалжээ.
Болохгүй, бүтэхгүй байна гэж шүүмжилж бусдаас хариуцлага нэхэхийнхээ оронд оршин суугчдаараа нэгдэн нийлж чадвал өөрийн амьдарч буй орчноо ямар ч болгох бүрэн боломжтойг тэд харуулж байна.
 
Эх сжрвалж: RGB TV
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ