“Гал тогооны хувьсгал”
УИХ-ын гишүүн П.Анужин: Сургуулийн хүүхдийн хоолоор бизнес хийж ашиг олдог боломж үгүй болно! Хүүхдийн хоолонд зориулагдсан 900 төгрөгний ихэнхийг ашиг болгон идэгсэд, хогон хүнс шахагсад, хүүхдийг ашиг болгон харагсад, хоолыг хор болгон хувиргагчдад боломж өгөхгүй “сайн” хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Амаргүй сорилтуудтай тулж байна. Хийж гүйцэтгэх, ухуулж ойлгуулах ажил ч асар их байна. Зүтгэж байна, сайн шийдлүүд ч гарч байна.
20 жилийн өмнө гал тогооны хувьслыг өөрийн гэртээ хийсээн, хаяагаа тэлж олон нөхөддөө нөлөөлсөн. Хувийн мундаг сургууль цэцэрлэгийг ч өөрчилсөн. Хариуд нь бүгд эрүүлжсэн. Өдөр тутмын шийдэх, бодох, хөөцөлдөх, оролцох шаардлагатай ажлуудынхаа хажуугаар сошиал мэдээ сэлтэндээ цаг зарж амжихгүй байна. Хийж бүтээчихсэн байхад хэлэх өдөр олдох биз ээ!
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ