Б.Жаргалсайхан: Хүчингийн хэрэг хийдэг л гэнэ, хүний хөрөнгийг булаадаг л гэнэ, авлига өгдөг л гэнэ, албан тушаал зардаг л гэнэ. Эхнэр болоод эцгийгээ зоддог л гэнэ, Эрх мэдэлтэнд долигнодог л гэнэ. Энэ хүнд гэрэл гэгээ, өөдрөг зүйл байна уу. Нэр төрөө цэвэрлэх арга замыг УИХ-ын дарга Г.Занданшатар "Хуулийн байгууллагаар яваад нэрээ цэвэрлээд ир. Чөлөө өгөхөд бэлэн" гэдгээ зарлав. Өөрөө хэлбэл "Дархан эрхээсээ татгалзаад шалгуулчих" гэсэн зөвлөмж өгсөн. Ийм тохиолдолд бороонд норсон хонь шиг гэрийн хаяа бараадаад байлгүй Ц.Анандбазар УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулчих хэрэгтэй. Тэгээд УИХ-д эргэн ирэхдээ цэцэг барин угтуулах хэрэгтэй. Муу хэлэгдээд байдаг Ц.Элбэгдорж гишүүнээсээ татгалзан шалгуулж ирээд Ерөнхий сайд болсон түүхтэй юм шүү. Тэгэхээр Ц.Анандбазар авгай хүүхнүүдийн хараал идэж байхын оронд ажлаа зохицуулаад шалгуулчих. Тийм хэмжээний зориг, ухамсар байгаа байлгүй дээ.