"Нутагтаа элэггүй энэ муусайн юмнууд"
Б.Жаргалсайхан: Зургаан сарын дотор баригдана гэж байсан Дархан-Уул аймгийг Улаанбаатартай холбох зам одоо хүртэл явдаггүй ээ. Хөрөнгө мөнгө, авлига, хүнд суртал гээд бүхий л муу жишээ тэнд байна. Үүнээс гадна сэтгэл дутаад байгаа юм. Нөгөө талаар Г.Дамдинням, Б.Баттөмөр, Б.Жавхлан нарын сэтгэл, хөөцөлдлөгөө дутаад байна гэсэн үг. Хэрвээ Б.Дэлгэрсайхан тэндээс сонгогдсон бол өдийд 2-3 зам тавьчихна шүү. Бас гишүүдийн зангараг дутаж байгаа нь төсөв дээр харагддаг л даа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрийнх нь компанийн асуудал, газрын маргаан байсан бол аль хэдийнэ ямар нэг аргаар шийдчихсэн байгаа. Засгийн газарт хамгийн их нөлөөтэй байдаг Сангийн сайд Б.Жавхлан мэрийсэн бол энэ их машин тэрэг эвдэрч, хүний амь сүйдэх байсан болов уу. Нөлөөтэй улс төрчөө дагаад аймаг орон нутаг хөгждөг юм шүү. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар төрсөн нутагтаа ямар их төсөв тавиулав. Төсөв тавиулаад зогсохгүй төрсөн нутаг руу Бэрх тосгон руу Л.Оюун-Эрдэнэ засмал зам тавиулчихаад нээлтээ хийх гээд давхиж яваа сурагтай. Ц.Нямдорж зуслан руугаа төсвийн мөнгөөр зам тавиулсан нь овсгоо юм шүү. Дарханаас сонгогдсон Г.Дамдинням гэгч 33 тэрбумын зээлийг бол гүйсээр байгаад бүтээсэн. Гэтэл сонгогдсон тойрог руугаа солгой сэтгэлгээр хандаад байгааг Дарханы зам харуулах юм. Б.Лхагвасүрэн "Нутагтаа элэггүй энэ муусайн юмнууд" гэж их л онож хэлж дээ. Гөлийчихөөд байж байгааг нь хараарай. Хэрвээ энэ гурвын гэр Дарханд байдаг бол аль хэдийнэ зам ашиглалтанд орчихсон байгаа даа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
3 жилийн өмнө
202.21.124.133
yag unen shuu khuviin bzinessee bol yaj demjij guij bgaa geech une nuur tsarai ni sh tee
Төстэй мэдээ