Г.Амартүвшин: Сургуулийнхаа номын санд ажиллаж, 7 хоногт гурван удаа зөөгч, бармен хийдэг байлаа
УИХ гишүүн Г.Амартүвшин: 1990-ээд онд Бельгийн их сургуульд суралцаж байхдаа төлбөрөө төлөхийн тулд сургуулийнхаа номын санд ажиллаж, 7 хоногт гурван удаа зөөгч, бармен хийдэг байлаа. Тухайн үед манай Монгол дөнгөж дэлхийд нээлттэй болж эхэлж байсан, тэтгэлэгтэй сурах боломж тэр бүр байгаагүй. Дараа нь Харвардын бизнес сургуульд сурахдаа бас хөрөнгө оруулалтын банканд ажиллаж хадгалсан хуримтлалаасаа төлбөрөө төлсөн. Миний бие дэлхийд боловсрол ямар үнэтэйг, тэр үнийг төлөхийн тулд залуу хүн цаг хугацаа, золиос гаргах хэрэгтэй байдгийг ингэж өөрийн биеэр туулж мэдсэн юм. Тийм ч учраас МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг сурагч, нийт 2100 оюутныг дэлхийн шилдэг сургуульд суралцуулах тухай багтсан байгааг маш зөв бодлого гэж бодож байна. Энэ бол маш гоё боломж. Өөр тэтгэлгүүд, өөр боломжууд ч нээлттэй болжээ. Үнэхээр азтай байна аа манай залуучууд. Хичээгээрэй!
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
3 жилийн өмнө
202.21.124.133
za ter dandaa khudlaaa yaridag ishmeer yum
Төстэй мэдээ