alim.mn | 2024.12.21
“Бамбарууш кафе”-г Моннис групп эзэмшиж байна

Социализмийн үеийн хүүхдүүдийн орох дуртай ганц газар “Бамбарууш кафе” нь 5 компани дамжиж, одоо Моннис группын эзэмшилд байгаа аж. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бамбарууш кафег хэвээр нь эргэн ажиллуулахаа зарласан.  Тиймээс Моннис групп олон давхар оффис барихаас илүүтэй Хүүхдэд зориулан бүтээн байгуулалт хийхээр болжээ. Моннис группийн захирал Б.Чулуунбаатар Японд дээд боловсрол эзэмшсэн. Тэрээр Японы жишгээр хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулсан орчин үеийн intelligent showroom болон уламжлалт хүүхдийн кафе барьж байгуулах шийдвэр гаргаснаа Засгийн газарт уламжилсан байна. Энэ бүтээн байгуулалтыг Хүүхдийн фондоор баригдаж байсан аж.  Цаашид яг энэ жишээгээр эргүүлэн тохижуулсан, мөн шинээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон хэлсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
64.119.21.193
тэр лого нь солиорой улирсан баларсан москвагийн олимпийн миша
Төстэй мэдээ