alim.mn | 2024.12.22
Х.Баттулгa: Үе үеийн Ерөнхийлөгчдийн ганц чаддаг зүйл бол шагнал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай ярилцжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагын үеэр хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  • Шагналууд хөл хорионы үеэр 2 жил орчим хойшилсон. Жилд 5 удаа шагнал өгдөг. Нэг удаа 30-50 хүнд өгдөг байсан. Одоо хөл хорио тавигдсантай холбоотойгоор хүлээгдсэн байсан шагналуудыг ийнхүү өгч байна. Үе үеийн Ерөнхийлөгчдийн ганц чаддаг зүйл бол шагнал.
  • Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд хэрэгтэй юм болов уу гээд зарим эрхээсээ татгалзсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үеийн үед эсрэг байснаас болж Засгийн газар огцрох хэмжээнд хүрч байсан. Өөрийн эрхээсээ татгалзсанаар Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй болсондоо харамсахгүй байна.
  • Монголын баялгийг 10-30 жилийн турш өөрийн хувийн өмч мэт иддэг хоёр намд гуравдагч намд гар хөлөө дүрсэн мэдээлэлд ойрхон байдгаа ашиглаж эрх мэдлээ тогтоосон бүлэглэлийг өнгөрсөн 4 жилд илрүүлсэн.
  • У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцорно гэдгийг мэдээгүй. Тэр үед надад ямар санагдах нь хамаагүй. Байдаг л урвалт, байдаг л нөхцөл. Рио Тинто шиг үндэстэн дамнасан том компани манайх шиг 30-хан жилийн ардчилалтай улс дээр тоглоод сурчихсан. Засгийн газар огцроход харамссан.
  • Монгол инженер, зэвсэгт хүчин өөрсдөө 800 гаруй км урттай төмөр зам барьснаар бид түүх бүтээлээ.
  • Төмөр зам дагасан газын хоолой барих асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярьсан. Хамтран эзэмшдэг компани, замын трас нь бэлэн байхад боломжтой.
  • 30 мянган хонины хариуд вакцин авсан гэж буруу ойлголт.
  • Оффшор мөнгө орж ирэхийн тулд тусгай данс байх ёстой. Тухайн мөнгийг Монголбанктай зөвшилцөн шийдвэр гарсны дараа зарцуулах хэрэгтэй. Одоогийн илрүүлснээр 4 их наяд төгрөг оффшорт байна.
  • Монголын төрийн ард түмэн удирдана гэсэн хууль цаасан дээр л байдаг. 2018-2021 он хүртэл яригдаад байсан тэмцлийг ил болгосондоо бахархдаг. Энэ баялгийг хулгайлсан бүлгийг ил гаргах ажил цаашаа үргэлжлэх эсэх нь дараагийн Ерөнхийлөгчөөс хамаарна.
  • Монгол улс хэт их улс төржөөд байна. Бидэнд улс төржиж болохгүй хэдхэн сэдэв бий. Үүнд Байгалийн хийн хоолой, Төмөр замын бодлого, Алслагдсан сумын хөгжил, Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр, Монголын говийг эзэнтэй үлдээх зэрэг багтана.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
103.229.120.163
Зөв гарчиг өгсөн бна Ёстой өөр ву ч чадахгүй юм чинь Хүкд хайр зарлаад Энний болсоноор болох уу Хүрэлсүхийг хүүрээр нь дуудаж бичиж байсан Мөн гэр бүлийн зургийн цус цацаж доромжилж бсан ноходтой нь бүгдийг нь ялла
Зочин
3 жилийн өмнө
103.229.120.163
Зөв гарчиг өгсөн бна Ёстой өөр ву ч чадахгүй юм чинь Хүкд хайр зарлаад Энний болсоноор болох уу Хүрэлсүхийг хүүрээр нь дуудаж бичиж байсан Мөн гэр бүлийн зургийн цус цацаж доромжилж бсан ноходтой нь бүгдийг нь ялла
Зочин
3 жилийн өмнө
139.5.216.205
НААД хҮРЭЛСҮХ чинь өөрийгөө тагначихдаг тэгээд өрөвдүүлээд ард түмний хайртай хүү болчихдог юмшдээ хэнээс сурч авсныг бүү мэдТэр үед ард түмэн Миеэ Энхболд тэргүүтэй Манангийнхан арай дэндэж байна гээд Хүүкийг эрс өмөөрч байж билээ. Одоо өөрийнхөө зургийг хүн халагламаар болгочихоод соушээлд тавьчихаж байгаа юм Тэгэхээр ард түмэн энэ Женко яасан муухай хүн бэ? энэ ардчиллынхан ёстой монголоо алдсан .............юм байна. Хүнийг ингэнэ гэж юү гэсэн үг вэ? Хөөрхий Хүүкдээ л өгөхөөс өөр сонголтгүй юм байна гэж байгаа юм
Төстэй мэдээ