alim.mn | 2024.12.23
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засаг дарга нарыг Энэтхэгт аялуулж байна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг дарга нарыг  Энэтхэг орноор зугаалуулахаар өнгөрсөн амралтын өдөр хил давжээ.  Хотын дарга С.Амарсайхан дүүрэг, хороодын засаг дарга нарыг 8-10 сая төгрөгөөр авлигадахаар шийдэн ажиллаж байгаагаа зарлав. УИХ-ын гишүүд тойргийнхноо Бээжин, Манжуур, Эрээн, Өвөрмонгол руу хэсэг бүлгээр нь аялуулж байна.

УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчдыг автобус, автобусаар нь зөөж Улаан-Үд, Манжуур, Эрээн,цаашлаад онгоцоор Чежү, Тайланд, Вьетнам руу аялуулж байна. Зөвхөн Алтанбулагийн хилээр сүүлийн 5 сард 2400 аяллын автобус гарчээ. Үүний 80 хувь нь УИХ-ын гишүүдийн тодотголтой, тойргийн сонгогчдын аялал гэх мэдээлэл бий. Нэг автобусанд 45 хүн гэж тооцвол энэ олон хүний хоол унд, буудал, ирж очих зардал бүгд гадны буудал, хоол, үйлчилгээг санхүүжүүлнэ. Энэ мөнгийн УИХ-ын гишүүн өөрийнхөө халааснаас гаргахгүй, яаж ийгээд улсын төсвөөс гаргуулдаг.
Дээрээс нь нэг хүн дунджаар 1-3 сая төгрөгтэй хилээр гарна. Валютын ханш өссөөр байгаа гол шалтгаан нь гадагшаа урсаж буй мөнгөн урсгал. Төсвөөс мөнгө гаргаж импортыг дэмжиж байгаа гол буруутан нь өнөөдрийн УИХ-ын гишүүд гэхэд хилсдэхгүй. Улстөрч дараагийн сонгуулийг боддог, агуу удирдагч дараагийн үеэ боддог гэдэг. УИХ-ын санал худалдан авах гэсэн өнөө маргаашаа аргацаасан бодлогогүй үйлдлээс болж улс орон сөхөрч байна шүү.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ