alim.mn | 2024.12.22
О.Цогтгэрэл: Ардчиллыг сэргээх, иргэдийнхээ итгэл найдварыг дахин олж авахын тулд том өөрчлөлт хийх цаг болжээ

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон АН-ын дотоод асуудлаар мэдээлэл хийж байна. Монголын улс төрийн хоёр дахь болох АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ урьдчилсан дүнгээр хамгийн бага буюу 6 хувийн санал авлаа. АН-ын нэр дэвшигчид 72832 иргэн саналаа өгсөн юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилалд хайртай иргэд байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй. АН-ын гишүүд, дэмжигчдээсээ уучлалт хүсье. Энэ удаагийн ялагдал бол АН-ын жирийн гишүүд биш, АН-ын удирдлагууд бидний алдаа. Бид нэр дэвшигчдийн эсрэг ажиллаагүй. Монголын ардчиллыг сэргээх, иргэдийнхээ итгэл найдварыг дахин олж авахын тулд асар том өөрчлөлт хийх цаг болсныг харуулж байна.

Тоглоомын сөрөг хүчнээс захиалгат нэр дэвшигч өрсөлдсөн болж төрийн эсрэг бусад нам өрсөлддөг хэлбэр төдий сонгууль Монголд бий боллоо. Мөн уул уурхай дагасан их мөнгөнд суурилсан халамж ардчилалд аюул учруулж байна. АН үндсээрээ шинэчлэгдэж байж ардчиллаа аварна.

Гишүүдийн олонхи хаанаа байна, тэр нь жинхэнэ Ардчилсан нам юм гэдгийг сонгуулийн дүн харууллаа. Бид хууль бус явдлыг хүлээн зөвшөөрч дэмжээгүй ч эсрэг ажилласангүй, эрх баригчдыг дагасангүй, цагаан сонголтод ч уриалаагүй. Одоо учир зүйгээ олж намаа шинэчилье" гэлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чека
3 жилийн өмнө
66.181.161.64
Битгий шаа пизда чинь .Чи МАН ы тусламжтайгаар намын дарга болж гарч ирсэн биз дээ
Зочин
3 жилийн өмнө
202.126.88.64
Хэцүүдээ хэцүү
Төстэй мэдээ