Улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авснаас хоёр жирэмсэн эмэгтэй нас баржээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнөөдрөөс эхлээд албаны хүнтэй ярилцсаны дараа дараа нь нөхцөл байдлын мэдээллээ танилцуулж байхаар болжээ.
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авснаас 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээрээс 12 хүний бие хүнд байна. Хоёр эх ковидын хүндрэлээр нас барсан. 30 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд дутуу төрсөн. Хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан” гэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ