Өнгөрсөн шөнө бригадын генерал С.Ганбатыг 461-р ангид цагдан хорьж, 500 мянган ам.доллар хураан авчээ

Дотоодын цэргийн штабын дарга, генерал С.Ганбатыг ТЕГ-аас баривчилж, 461-р ангид цагдан хорьжээ. Түүний гэрт нь нэгжлэг хийж 500 мянган ам.доллар бэлнээр хурааж авсныг эх сурвалжууд мэдээллээ. Түүнчлэн Замын-Үүд дэх хяналт шалгалттай холбоотой маш ноцтой асуудлаар баривчилсан байж болзошгүй юм байна.
Цүнх(чемодан) дүүрэн мөнгөтэй гадагш явж казинодож байсан тухай мэдээлэл тухайн үеийн Үндэсний шуудан сонинд бичигдэж байжээ.
С.Ганбат нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021.05.03-нд “Бригадын генерал” цол хүртсэн юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.161.67
Энэ дээр байгаа генерал бусдыг мөлжиж байснаас биш хүндэлж байсымуу энийг хэн хүндлэх юм арчаагүй хулгайч
Төстэй мэдээ