alim.mn | 2025.01.02
А.Амундра Үнэн сонины эрхлэгч боллоо

А.Амундра "Монгол Масс Медиа" групп үүсгэн байгуулж, "Алтан тариа"-н Цэнгүүн, "Бодь", "Голомт" банктай салшгүй холбоотой ажиллаж ирсэн. "Ньюс" сайтаас эхтэй түүний медиа төсөл хөгжсөөр 400 хүний бүрэлдэхүүнтэй томоохон групп босгосон сайн менежер. Мөн ардчиллын алтан хараацай С.Зориг агсны  ах С.Баярын хүргэн. Мөн 2012-2016 онд Ардчилсан нам эрх барихад АН-д хүчин зүтгэсэн. Тийм болохоор А.Амундраг Ардчилсан намынх гэж хүмүүс хардаг.  Харин өнгөрсөн хоёрдугаар сараас МАН-тай ойртож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд "духан дээрээ улаан таван хошуутай" гарцаагүй манай хүн гэдэг шиг МАН-д зүтгэсэн. Он дараалсан хоёр том сонгууль өндөрлөж, үнэмлэхүй ялсан МАН-д зүтгэсэн хүмүүс шагналаа авч, бялуугаа хувааж байна. Харин А.Амундра "Монголын үнэн" сонины Ерөнхий эрхлэгч болжээ. 100 жилийн түүхтэй "Үнэн" сонин үзэл суртлын зэвсэг, хэзээд МАН-ын хэвлэл байсаар ирсэн. Нэг намын хэвлэлийг А.Амундра яаж өөрчлөх нь сонин байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ