Япон улс Дельта вирусаас сэргийлж наймдугаар сарын 22 хүртэл хөл хорио тогтоов

Япон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж 2021 оны долоодугаар сарын 12-аас наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн дөрөвдүгээр зэрэглэлд шилжиж онцгой байдал зарласан байна.
Ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаахыг уриалжээ. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг иргэддээ зөвлөж байна.
Учир нь 20-50 насны залуу хүмүүсийг хамарсан дэгдэлт Токиод нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн дундаас хүндрэх тохиолдол ихэссэн байна.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ