alim.mn | 2024.12.22
Францын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа 1 сая хүн вакцинжуулалтад бүртгүүлжээ

Франц улсад ковидын 4 дэх давалгаа Дельта вирусын дэгдэлт ихэссэнтэй холбоотой тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон ТВ-ээр мэдэгдэл хийжээ. Энэ мэдэдлийг хийсний дараа 1 сая гаруй хүн вакцин хийлгэхээр бүртгүүлжээ. Одоогийн байдлаар Франц улсад вакцины эхний тунг 36,9 сая, 2 дахь тунг 27 сая иргэн тариулжээ. Вакцинжуулалт 40 орчим хувьтай байна. Нийгмийн эмзэг бүлгийнхэнтэй шууд харьцдаг эмч, сувилагч, асрагчид, өндөр настны халамжийн газрыхан, тахир дутуу иргэдтэй тулж ажилладаг хүмүүс болон, ресторан зоогийн газар, үзвэр үйлчилгээний бүх ажилчид, багш нарыг вакцинжуулалтанд 9 сарын 1 гэхэд албан ёсоор бүрэн хамруулах зорилт тавьжээ. Энгийн иргэд ч гэсэн вакцинд хамрагдаагүй бол нийгмийн бүхий л үйлчилгээнд жишээ нь, ресторанд орох, кино үзэсгэлэн музей үзэх зэрэг наад захын үйлчилгээний үсчин, фитнес г.м газруудаар үйлчлүүлэх эрхгүй болох юм байна. Цаашдаа дахин дахин вирусын шинэ давлагаа үүсээд байвал, вакцинд хамрагдаагүй бол метро, автобус, галт тэргээр ч зорчих эрхгүй болох юм байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ