Энэ оны эхний 6 сард нохойд уруулсан 1421 хүн ГССҮТ-д ханджээ

2021 оны эхний хагас жилийн байдлаар нохойд хазуулсан 1,421 хүн ГССҮТ-д ханджээ. Үүнээс 836 нь эрэгтэй бол 585 нь эмэгтэй хүн байна. Харин хамгийн их буюу 5-9 насны 266 хүүхэд нохойд хазуулжээ. Нохойд хазуулсан иргэд өвдөг болон шилбэндээ гэмтэл их авчээ. Иймд анхаарал сэрэмжтэй байж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг тус төвөөс зөвлөлөө. Нохой дайрсан үед тайван байж, нүд рүү нь харж, харц тулгарахгүй байх юм байна. Нохойгоо салхилуулахдаа хошуувч зүүх, гэр хорооллын айл өрх хашааны хаалган дээрээ нохойтой гэх анхааруулгыг байршуулах хэрэгтэйг ГССҮТ сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ