alim.mn | 2025.06.15
Дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одоос болж Ерөнхий сайдын нисэх онгоц хойшилжээ

Жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Токиог зорьсон. Токиог зорих хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюүки үдэн гаргаж өгсөн. Элчин сайд К.Хироюүки энэ үеэр Монголын баг тамирчдад амжилт хүсэж, Монгол, Японы найрсаг харилцааг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Аргагүй дээ, энэ багт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байж, Олимпийн нээлтэд оролцох ёстой байсан юм. Гэтэл хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй эл нислэг 8 минут хойшилжээ. Учир нь МУГТ дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын паспортны хугацаа дууссан асуудал гарч хэсэг саатжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгчийн болон Токиог зорих тамирчин, дасгалжуулагч гээд олон хүнийг хүлээлгэсэн Х.Эрдэнэт-Од гавьяат дэндүү хэнэггүй аж. Олон улсын тэмцээн уралдаанд байнга нааш, цааш нисэж байдаг түүний хувьд гадаад паспортынхаа хугацааг харчих, дээр нь зуны олимпын их наадамд улсаа төлөөлөн явж байгаагийн хувьд хувийн бэлтгэлээ хангачих хэмжээний хариуцлага, ёс зүй алга гэж үү.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сараа
3 жилийн өмнө
202.126.89.94
За яахуудээ
Зочин
3 жилийн өмнө
202.9.40.10
Өөрийгөө авч явж чадахгүй хүн бусдыг яаж сургах вэ дээ
Энэ авгайд боловсрол дутаж дээ.
3 жилийн өмнө
202.126.90.128
Зочин
Энэ авгайд боловсрол дутаж дээ.
3 жилийн өмнө
202.126.90.128
Зочин
Төстэй мэдээ