Сингапурын тэрбумтан 14 айлд гэр өгнө

Сингапурын тэрбумтан Билли Лим Ерөнхийлөгч асан Х.Баттулгын найз. Монголд элэгтэй удаан амьдарсан энэ эрхмийн охин нь Монголд хуримаа хийж, Монголын үзэсгэлэнт газарт нисдэг тэргээр явж авсан нь Монголыг суртадлчилсан сайн сурталчилгаа болсон. Билли Лимын охин Монголд өвөл ирж эмзэг бүлгийн айлуудад гэр тарааж байсан. Сингапур улсын бизнес эрхлэгч үзэсгэлэнт ээж Ким Лим олон орны өнчин ядуу хүүхдүүдэд тусалсаар ирсэн. Аав нь Монгол хүүхэд гэр бүлд туслахыг санал болгосоноор манай орны орон гэргүй амьжиргааны түвшин доогуур 14 өрхөд гэр бэлэглээд буцаж байсан нь саяхан. Тэгвэл тэрээр дахин 14 өрхөд гэр бэлэглэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Цар тахлын улмаас өөрөө ирж чадахгүй ч Монгол дахь найз нөхөд Мишээл Сити төслийнхөнөөр дамжуулан сайн үйлсийн аянаа үргэлжлүүлж байна.
Гэр өгөх ёслол 14 цагт Мишээл төвд болох аж.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ