10 монгол тарвагыг Хонгор сумын нутагт нутагшуулав

Дархан-Уул аймагт тарвага нутагшуулахаар, 10 монгол тарвагыг Хустайн байгалийн цогцолбор газраас барьж Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулсан байна. Тарвага нь нүхэнд амьдардаг учраас цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэг үр нөлөөтэй амьтан аж. Тиймээс жилээс жилд цөлжиж буй байгалийн доройтлыг багасгах зорилгоор ийнхүү тарвага нутагшуулах ажлыг зохион байгуулж байна.
Аймгийн БОАЖГ-аас 2022 онд монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ