УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Улсын гарьд цолтой, "зургаан залуу заан"-ы үеийн хамгийн сайхан, хамгийн ухаалаг, боловсролтой бөх гэгддэг байлаа. Тиймээс үндэсний бөхийн цолны араас улайран хөөцөлдөөгүй, Америкт суралцан, боловсролдоо анхаарч, хувийн бизнесээ ч эрт цэцэглүүлсэн сайн бизнесмэн. Харин өнгөрсөн 2020 онд УИХ-ын гишүүн болсноор Ц.Цэрэнпунцаг гарьд анх удаа АТГ-т ХОМ гаргаж өгч, өмч хөрөнгөө тоолуулав.
Завхан аймгийн есдүгээр тойргоос сонгогдсон Ц.Цэрэнпунцаг гишүүний жилийн орлого 436 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 124 сая төгрөг гэж мэдүүлжээ. 6.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 736 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, SIENTA- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover- 1,Жийп болон туулах чадвар өндөр,BMW, X-6- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, G 500- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Porsche, Cayenne- 1 автомашинтай. 150 сая төгрөгийн хадгаламжтай бол Жем интернэшнл ХХК, ДДЭШТВ ХХК, Жи би си си ББСБ, Жем групп ХХК, Жи эн бевережис ХХК, Жем нэт ХХК, Автоимпекс ХХК, Жем проперти ХХК, Жем проперти ХХК, Жем трейд ХХК, Хужирт тур ХХК, Жем Хужирт ХХК, Кевико ХХК, Гарди менежмент ХХК, Митсолюшнс ХХК, Фрэндшип наран ХХК, Ти вай жи ХХК, Эс пи эс эйч ди ХХК, Аспайр майнинг лимитед ХХК-д хувь эзэмшдэг байна.