Социализмаас өмнө хүрээний ядуус гэрээ зарж цагаан сар хийдэг байсан тухай яриа бий. Энэ удаа АН-ынханд ийм явдал тохиолдож, гэрээ зараад сонгуульд оролцож байгаа бололтой. Учир нь АН, УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл эрэгтэй хүн нэр дэвшихээр бол 100 сая, эмэгтэй бол 60 сая төгрөг намдаа тушаахаар босго тавьсан. 100 гаруй хүн 100 сая төгрөг тушаасан гэх яриаг АН-ын гишүүд ярьж байгаа. Үүнээс үүдэн сонгуульд нэр дэвших хүсэлтэй АН-ын зарим гишүүд гэр сууцаа хүртэл зараад эхэлсэн тухай УИХ-ын гишүүн, дэд дарга асан Л.Гүндалай бичжээ. Тэрбээр “Найз маань хоёр өрөө байраа зараад 100 сая төгрөг АН-даа хандивлаад УИХ-ын гишүүн болоод хаус авах гэнэ” хэмээсэн байна. Нэг үе АН-ын ганц нүүр царай болж, АН-ын дэд даргаар ажиллаж явсан хүн дэмий үг хэлээгүй биз ээ.