Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлж, тэрбээр хорих ангиас 17:00 цагийн орчимд суллагдсан байна.
Тэгвэл Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэнтэй холбогдуулан хотын дарга асан Э.Бат-Үүл “М.Энхсайханыг уучилсан явдал бол гадны захиалгаар Төрийн зүтгэлтнээ хэлмэгдүүлдэг гунигт түүхийг дахин гаргуулахгүй гэсэн төрийн тэргүүний мессеж. Гадны агентууд боож үхэх гэж байгааг харахад бөөн кайф! Та нарын цаг өнгөрсөн. Гадны эзэд чинь яаж ч чадахгүй ээ!” гэсэн байна.
Харин М.Энхсайханы хүү “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уучлалаар аав минь суллагдлаа. Танд маш их баярлалаа. Цагаатгах асуудал тусдаа шүүхийн журмаар явж байгаа. Уучлал үзүүлэх нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Энд заавал гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрснөөр уучлал үзүүлнэ гэсэн үг биш шүү” гэжээ.