”Амьдрал маш богинохон. Тэгэхээр өөрийн их зангаа хаяж хурдан уучилж удаан итгэж сэтгэлээсээ хайрлаж чанга инээж, бас чамайг инээлгэж байгаа зүйлсээс хэзээ ч бүү татгалз”. Энэ үгийг ямар хүн хэлдэг гээч. Үхэл амьдралын зааг дээр амьдрахын төлөө тэмцэж эргээд хорвоог тэс өөр нүдээр харсан хүн л хэлнэ. Хүннү группийн өв залгамжлагч, Залуусын үлгэр дуурайлал, ирээдүйтэй улстөр, Сайн хань, Хамгийн залуудаа УИХ-ын гишүүн болсон залуусын нэг гээд урт гуншинтай жинхэнэ лидер залуу.
Мэдээж тэр бол Н.Учрал. Хорвоод хүнд өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэггүй гэдгээр УИХ-н Учрал хүнд өвчин тусч гадаадад эмчлүүлээд эх орондоо элэг нэгт ахан дүүстээ эсэн мэнд ирсэн. Түүний төлөө Монголчууд хэрхэн санаагаа чилээж байсныг үгээр хэлэхэд хэцүү үе саяхан. Амьдралд сайн хань ямар чухалыг тэрээр өгүүлж олон хүний сэтгэлийг үймрүүлж байлаа. Ямартай ч түүний ажил, амьдрал үргэлжилсээр… Түүнд эрч хүч, эрүүл энхийг хүсье.