alim.mn | 2024.12.22
С.Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй

Сануулахад УИХ-ын 18, 28 дугаар тойрогт  явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 10-нд болно. Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. 

Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Өнөөдөр АН-ын ямар нэгэн дарга гэгч Ган-Очир гэж залуу АН-ыг гутаах гэж баахан ярив. Нэгдүгээрт, СЕХ-оо шийдвэрээ гаргаагүй. хоёрдугаарт, АН-нь аль нэг нам буюу МАН-тай огт харилцаагүй байгаа. гуравдугаарт, Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн" гэж жиргэжээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд дараах есөн нам, нэг эвслийн төлөөлөл оролцохоор Үндэсний аудитын газарт 

  • Монгол Ардын нам
  • Үнэн ба Зөв нам
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
  • Дэлхийн монголчууд нам
  • Гэр хороолол хөгжлийн нам
  • Зөв хүн электорат эвсэл
  • Ардчилсан нам
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
  • Ард Түмний олонхийн засаглал нам
  • Иргэний зориг ногоон нам тус тус мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ