alim.mn | 2025.04.17
Ковид 19 тархсанаас хойш 325 тэрбумтан төрсний 9 нь вакцин үйлдвэрлэдэг компанийн эзэн
Манай дэлхийд 2690 тэрбумтан амьдардаг. Дэлхийн тэрбумтнуудын капитал нийлээд 13,5 триллион доллар хүрдэг. Цар тахлын өмнө тэдний хөрөнгө 8 триллион байсан, харин Ковид 19 тархаж эхэлснээс хойш 5.5 тэрбумаар тэдний хөрөнгө өссөн. Тэгэхээр дэлхийн тэргүүн баячууд энэ цар тахлын үеэр хөрөнгөө бараг 69 хувь өсгөсөн гэсэн үг. Зөвхөн цар тахал дэгдсэнээс хойш 325 хүн нэмж тэрбумтнуудын жагсаалтад багтав. “Энэ бол өдөрт 1 шинэ тэрбумтныг үйлдвэрлэж буйтай адил” хэмээн судлаачид тэмдэглэжээ. Ямартай ч эм зүйн компаниудыг эзэмшдэг 9 хүн ковидын вакцины монополь үйлдвэрлэлийн ачаар тэрбумтан болсон. Гэтэл Дэлхийн банкны мэдээгээр “COVID 19”-өөс болж 200 сая гаруй хүн ядуурал гуйранчлалд өртжээ.
“Patriotic Millionaires”-н тэргүүлэгч Моррис Перл “Сая сая хүмүүс амь насаа алдаж амьдрах хөрөнгийн эх үүсвэргүй болж байхад тэрбумтнуудын даяаршсан баялаг улам нэмэгдсээр байгаа нь нэг ёсны өвчин, үүнийг улс орнууд цаашид тэвчиж чадахгүй. Баячууд эцэс төгсгөлгүй баяжсаар байх нь хэнд ч ашиггүй. Манай эдийн засгууд энэ хуримтлагдсан хөрөнгө баялгаас болж бахардах шахаж байна, уг нь тэр их хөрөнгийг илүү том зорилгод зориулж болох юм. Тэрбумтнууд мөнгөө гаргах хэрэгтэй, Засгийн газрууд эд баялгийн татвар ногдуулах замаар үүнийг хүчилж хийлгэх ёстой” хэмээн мэдэгдлээ. Олон Улсын хүний эрхийн төлөө байгууллагууд нэг удаа тэрбумтнууд 99 хувийн татвар ав гэж шаардаж байгаа юм. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu