Хакухо “Гала”-гийн Болороогийн гэр бүлд эмгэнэл илэрхийллээ

“Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал Л.Хосбаяр саяхан таалал төгссөн. “Мон лаа” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Хосбаяр агсныг “Гала” хамтлагийн Болороотой 10 гаруй жил амьдарсан хань нөхөр нь гэдгээр хүмүүс андахгүй. Талийгаачийн дотны найз нь сумогийн их аварга Хакухо Даваажаргал. Ёкозуна Хакухо:
“Нутгийн гэж анх танилцсан анд маань тэнгэрт одон эх дэлхий, эх нутагтаа тайван нойрслоо.
Арлын оронд яачиж чадалгүй андыгаа тэнгэрийн оронд явуулсандаа хачин их харамсаж байна.
45 дахь түрүүгээ босоо түрүүлж андынхаа нүдийг баясгаж, сэтгэлийн дэм болж чадсан болов уу ….гэж сүүлийн болон эцсийн бэлэг ээ өгч харуулж чадсан болов уу …..гэж бодон өөрийгөө өмөөрөн өмөлзөж, цагаадгах гэж оролдон сууна даа.
Хүний төлөө, болгоно, бүтээнэ гэсэн зүрх нь маш том байсан юм шүү.
Анд маань ….. ийм хурдан ирээд ингэж хурдан буцна гэдэг нэг л учиртай, тэр хүний төлөө гэсэн зүрх сэтгэл нь Бурханд хэрэгтэй байсан юм болов уу даа гэж сэтгэн бодном.
Бурхан минь андыг минь хань ижил, элгэн садан, ахан дүүс, эх нутагт нь саадгүй эргэн төрүүлж өгөөрэй гэж хүсье.
Токио хот
Мөнхбатын Даваажаргал
2021.8.13″ гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ