Гаитид газар хөдөлж 304 хүн амиа алджээ

Гаити аралд өчигдөр болсон газар хөдлөлтөөр 304 хүн амь насаа алджээ
Бямба гаригийн өглөө Гаитид 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж АНУ -ын Геологийн алба мэдээлжээ. Энэ нь тус улсыг нураасан 2010 оны аймшигт газар хөдлөлт шиг сүйрлийн айдсыг төрүүлж байна.
Гаити улсын иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр дор хаяж 304 хүн нас барж, 1800 гаруй хүн шархаджээ. Мэргэжилтнүүд амиа алдагсдын тоо хэдэн мянгад хүрч магадгүй гэж таамаглаж байна.
2010 оны 1-р сарын 12-нд Гаитид 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж 220,000 хүн амиа алдаж, 1.5 сая орчим хүн дүрвэж, 300,000 орчим хүн бэртэж гэмтэж байсан юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ