
Талибийн алан хядагчид афганы нийслэл Кабулд 8-10 км дөхөж ирээд байгаа бөгөөд тун удахгүй дайралтаа эхлүүлэхээр зэхэж байна. Талибчууд энд маш их хүч төвлөрүүлсэн байна. Нийт 20-25 мянган зэвсэгт дайчид, 400 гаруй хуягт тээврийн хэрэгслүүд, хэдэн арван танкууд байгаа аж. Сүүлийн мэдээгээр тэд 12 цагийн өмнө цэргийн нисэх баазыг эзлэж AC-208B, A-29B Tucano загварын зургаан дайрагч онгоц олзолж авчээ. Нисэгчид бүгд талибын талд орсон байна. Мөн тус баазад Ми-17, UH-60, MD-530F зэрэг нисдэг тэргүүд байгаа аж. Ингэснээр агаарын дэмжлэггүй байсан талибчууд одоо айлтгүй болж байна. Талибчууд эхлээд шууд Кабулыг биш нисэх онгоцны буудлыг эзлэн авах зорилго тавьжээ. Ингэж чадвал нисэх зурвасыг эвдэлж НАТО-гийн нүүлгэн шилжүүлэх онгоцуудыг нисгэх боломжгүй болгоод дор хаяж 5000 гаруй цэргийн албан хаагчдыг олзлох, эсэргүүцвэл шууд устгах зорилготой. Үүний дараа орой гэхэд Кабул хотыг нягт бүслэх боломжтой гэнэ. Маргааш гэхэд Кабул хотын хувь заяа шийдэгдэх бололтой.