alim.mn | 2025.04.11
Дубайн хааны хүлэг байсан 10 сая юаниар үнэлэгддэг морь

ӨМӨЗО-ы Баяннуур хотын Хангин хойд хошууны Мань Хүй сууринд Хайлүн гэж адууны аж ахуй бий. Хайлүн адууны аж үйлдвэрийн паркийг анх 2016 оны аравдугаар сард орон нутгийн иргэдийн ядуурлыг бууруулах зорилгоор 1 сая 200 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж байгуулжээ. Тус аж ахуй өнөөдөр 1600 метр квадрат талбайтай, 176 адуутай аж. Үүнээс Английн цэвэр цусны үүлдрийн адуу, Нидерланд, Араб зэрэг гадаадаас авчирсан 16 адуутай байна.  Араб, Ингланд, Америк, Голланд гээд олон улс орны угшил сайтай хүлгүүдийг нэгэн хашаанд цугласан байх бас л сонирхолтой.

Паркын захирал Сү хүрэн зүсмийн морины тамгыг харуулаад “Титэм тамгыг зөвхөн хамгийн ховор, эрдэнэ болсон моринд тамгалдаг” гэв. Энэ морь Дубайн хааны хүлэг байжээ. Хүрэн  морь нь одоогийн ханшаар 10 сая юанийн үнэтэй гэж сонирхуулжээ.

 Зөвхөн нэг гүү 50000 юанийн үнэтэй, манайхаар бол 15-20 сая төгрөг. Тиймээс иргэд өөрсдөө 20 мянган юань гаргаж, аж ахуйн нэгж 30 мянган юанийн хөрөнгө оруулжээ. Гүү унагалсан тохиолдолд хоршоо нь унага тус бүрийг 15 мянган юаниар худалдан авч, өвс, тэжээлийг ч мөн л орон нутгийн иргэдээс зах зээлийн үнээр худалдан авна. Ингэснээр тариаланчид хөрөнгө оруулалтаа 2 жилийн дотор буцаан татаж, ашиг олох боломжтой болсон байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ