
Энэ 2021 оны 3 сарын 24-ний өдөр ETV хогийн машинууд эвдэрч, хогоо ачиж чадахгүй байгаа тухай мэдээ гаргаж байлаа. Ярилцлага өгсөн БЗД-ийн үйлчилгээ хариуцсан менежер Н.Энхтайван гэж хүн: “Энэ машинууд цаасан дээр 190 сая төгрөгний үнэтэй. Хятадаасаа 40-өөд саяар ирдэг машин. Ганц байгаа фотон машин нь зах зээлийн ханш нь 195 сая ч 330 саяар ирчихэж байгаа юм. Арай байхгүй юу” гэж ярьсан юм. Мэдээнд дурдсанаар 20 машин энд тэндээс сэлбэг цуглуулж угсран босгоод 4 орчим тэрбумаар хотод нийлүүлсэн гэв. Эх сурвалж нь ETV. Одоо ч энэ мэдээ дуутай дүрстэйгээ интернэтэд байгаа.
Гэтэл хачирхалтай нь эхний машинууд нь эвдрээд засаж чадахгүй хог ачих биш өөрөө хог болоод байж байхад өнөөх компани маань саяхан буюу 7 сарын 29-нд 4 тэрбум 380 саяын үнэтэй 25 хогийн машин нийлүүлж, талбай дээр арга хэмжээ зохион байгуулсан. Энэ өдөр нь “Тухайн машин нийлүүлэх тендерт хууль бусаар ялсан байна” гэж шүүх үзээд гэрээг нь цуцалсан шийдвэр цаасаар албажиж гарсан өдөр байжээ. Эхний машинууд нь эвдрээд засаж чадахгүй хог болоод байсан учир тендер зарлахдаа иж бүрэн засварын төвтэй A1 гэрчилгээтэй компани шалгаруулна гэчихээд дахиад л А2 гэрчилгээтэй компани шалгаруулсныг нь шүүх буруутгасан хэрэг.
Энэ бярдаад байгаа “Бадрангуй Орших” гэх компани нь улсын харцага Бямбажавынх бөгөөд хогийн машин нийлүүлдгээрээ дагнасан гэдэг. Тухайлбал,
Улаанбаатар-Хөшигтийн хөндий чиглэлийн хурдны замын засвар, арчлалтад зориулсан машин механизм худалдан авах тендерт ялж 898,850,000 төгрөгийн үнэтэй 15 машин, УБТЗ-д 578,900,000 үнэтэй чингэлэг тээвэр чирэгч 2 машин, Налайхад 94 саяын үнэтэй 1 хогийн машин, БЗД-т 519,900 үнэтэй хогийн машин
ХУД-т 400 сая, БГД-т 145 саяын тендерт ялсан. “Таван толгой түлш” компанид 12 тэрбум 240 саяын машин техник нийлүүлсэн гэхчлэн хийсэн бизнес нийлүүлсэн машин, шалгарсан тендерийг яривал Улсын харцагын цол чимгээс ер дутахгүй.
Дээрх тендерүүдэд шударгаар ялсан байж болно. Харин саяхан 25 машиныг 4 гаруй тэрбумд нийлүүлсэн тендерийг нь шүүх хүчингүй болгосон байхад ч нийлүүлчихдэг л юм байна. Увсын гаралтай улсын харцага арай бярдаж байх шиг байна даа.

