ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТҮР СААТУУЛАХ ХАШААНД ХУРААГДСАН МОТОЦИКЛ, АВТОМАШИНЫГ ЭЗДЭД НЬ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БУЦААН ОЛГОЖ БАЙНА

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 82 дугаар тогтоолоор зөрчлийн улмаас түр саатуулагдсан, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эзэмшигч иргэд нь буцаан аваагүй байгаа мотоцикл, хураалгасан автомашиныг түр саатуулах хашааны төлбөрөөс чөлөөлж, эзэмшигч иргэдэд нь үнэ төлбөргүй буцаан олгохоор шийдвэрлэсэн.
Иймд 2019 оны 10 дугаар сарын 02-ы өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд хураалгасан мотоцикл, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд хураалгасан автомашины эзэд Аймгийн Засаг даргын Тамгын газрын 221 тоотод очиж уулзана. Эзэмшигч иргэд нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хамт авч ирэх ёстой гэнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ