alim.mn | 2025.04.11
“BENTLEY”-ИЙН 2 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ “BACALAR” ЗАГВАР ЗАРАГДАЖ ДУУСЛАА

Их Британид төвтэй тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Bentley” компанийн 2020 онд танилцуулсан “Bacalar” загвар зарагдаж дууссан байна. Хоёр сая ам.долларын үнэтэй энэхүү загварыг 12 ширхэг үйлдвэрлэсэн юм. Одоо дэлхий дээр худалдаж авсан 12 хүн л энэ төмөр хүлгийг унана. Энэ шинэ загвар “Bentley”-ийн сүүлийн 90 жилийн түүхэн дэх анхны хоёр суудалтай спорт загварын автомашин юм. Энэ тансаг ангиллын машин 3.8 секундэд 100 км/цаг хурд авна, 650 морины хүчин чадалтай. Дээд хурд нь 321 км/цаг байдаг ажээ.

Bentley үйлдвэрлэснээсээ хоёр дахин илүү үнээр зарах боломжтой байсан гэж Bentley -ийн борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Майк Рокко Калифорнийн Кармел хотод болсон уулзалтын үеэр хэлжээ.

Bacalar Bentley одоо ч маш их эрэлт хэрэгцээтэй, хүмүүсийн сонирхлыг байгаа тул Bentley нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй гэж үү хэмээн тэрбумтнууд асууж сураглаж байгаа. Харин хэвлэлийн төлөөлөгч нь тийм, үгүй ​​гэсэн тодорхой хариулт хэлээгүй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ