Л.Энх-Амгалан: Хөдөө орон нутгийн хүүхдүүд МУИС,МҮИС-ийн ялгааг ойлгохгүй төөрөлдөж байна

Л.Энх-Амгалан: Хөдөө орон нутгийн хүүхдүүд МУИС,МҮИС-ийн ялгааг ойлгохгүй төөрөлдөж байна. Иймээс МҮИС гэдэг нэрийг буцааж авна.
Тэрээр: “Энэ бол луйвар. Тиймээс бид Монголын үндэсний их сургууль гэдэг нэрийг буцааж авна. Хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт: МҮИС гэж гадаадад гарахаар манай үндэсний их сургуулиудыг хамгийн их хойш нь татаж байгаа. Хоёрдугаарт: Хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд МУИС-д ороод байгаа юм уу, МҮИС-д ороод байгаа юм уу гэдэг ялгаагаа ойлгохгүй маш их төөрөгдөл үүсч байна.Тиймээс бид энэ сургуулиас нэрээ буцааж авна. Энэ бол Монголын төрийн өмч. Мөн УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулийн төсөлд хувийн сургууль Монголын үндэсний нэр авахыг хориглож байгаа “ гэв

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ