Согтуурсан үедээ хадам аавыгаа зодож, амь насыг нь хохироожээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр хүргэн нь хадам аавынхаа амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан байна.
Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь сумын нутагт 39 настай эрэгтэй Ч гэгч нь архидан согтуурсан үедээ хадам аавыгаа зодож, амь насыг нь хохироожээ. Хэрэг гарах үед тэд хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба үл ялих зүйлээс болж маргалдаж, ийнхүү нэгнийхээ амь насыг хохироосон байжээ. Улмаар хэргийн холбогдогчийг саатуулж, Увс аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ