Гадаадын зочдод үндэсний үйлдвэрийн бэлэг өгнө

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадны зочид, төлөөлөгч нарт зориулж бэлэг өгөх шаардлага гардаг. Улсаа төлөөлж өгч байгаа бэлэг учраас Монголоо сурталчлахуйц, үндэснийхээ онцлог шинжийг илэрхийлсэн, чанарын шаардлага хангасан байх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцжээ. Үүнийг ажил хэрэг болгохоор ажлын хэсгийг байгуулж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээсээ бүтээгдэхүүний дээж, танилцуулгыг нь аваад байна.
Нийт 22 үйлдвэрлэгч ноос, ноолууран, арьсан, архи гээд төрөл бүрийн бүтээгдэхүүний танилцуулга, үнийн саналаа ирүүлсэн байна. Энэ нь хараахан тоо хэмжээний шаардлага хангахгүй байгаа учир үндэсний үйлдвэрлэгчдээсээ нэмж саналыг нь авах хэрэгтэй болсноо зарлалаа.
Нэгдсэн шаардлага бүхий бэлгийн багц гаргаж гадныханд өгөх нь нэг улсынхаа онцлогийг сурталчлах, нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэгч нарынхаа бизнесийг тодорхой хэмжээнд дэмжих гээд олон давуу талтай. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч нараа энэ ажилд идэвхтэй оролцож, бүтээгдэхүүний саналаа ирүүлэхийг ХХААХҮ-ийн сайд уриаллаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ