Монгол Улсад харааны бэрхшээлтэй 11 мянган хүн байна

Монгол Улсад харааны бэрхшээлтэй 11 мянган хүн байна. Тэдгээрийн 1200 нь хүүхэд. Харааны бэрхшээлтэй иргэдийн сурч хөгжих эрхийг хангаж, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхийн тулд нийгмийн хамгааллын болон боловсролын салбарын бодлого, үйл ажиллагаа уялдаж байх ёстой.
Өнөөдөр Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаны хүмүүсийн хамт Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоонд очиж үйл ажиллагаатай нь танилцав.
Энэ үеэр тус холбооны харьяанд үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тулгамдаж буй санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг ярилцаж, төрөөс олгодог хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг боломжит шийдлийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгоход шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ