alim.mn | 2025.06.16
Соёлын сайд Ч.Номин 4 зөвлөх, 2 туслах, 2 хэвлэлийн төлөөлөгч, 1 зураглаачтай

   Соёл урлагийн салбарынхан олон жил ярьж хүлээсэн Соёлын яам байгуулагдсан. Мордохын хазгай гэж, анхнаасаа хошин урлагийн жүжигчин Н.Онон сайд болно гэж олон хүнийг айлгасан. Азаар түүхч С.Чулуунаар сайд болж, хошин шогийн Ононгоос арай дөнгүүр байлгүй хэмээн тайвширсан. Түүхчид дотроо бас “бараанд” намтар түүхтэй С.Чулуун удсангүй. Оронд нь “Гацуурт”-ын Чинбатын охин Номин ирж, соёл урлагийнхан түүнээс юм хүлээхээ больсон байх. Тангараг өргөхдөө л будилсан Ч.Номин яамныхаа 00-н өрөөг өөрийн кофе чанадаг өрөө болгон тохижуулахаас ажлаа эхэлсэн юм. Одоо Ч.Номин өөрийн ойр дотны дөрвөн хүнийг зөвлөхөөр авч, хоёр туслах, хоёр хэвлэлийн төлөөлөгч, нэг зураглаач томилж, өөрийнхөө PR-т анхаарлаа илүү хандуулдаг. Анх С.Дулам докторын хүү Бум-Очирыг өөрийн ахлах зөвлөхөөр авч, НАМЭХ-ны С.Оюунбилэгийг зөвлөхөөр авсан. Удалгүй С.Оюунбилэг томорч, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. УДЭТ, ХБК-ийг удирдаж, БСШУЯ-нд газрын даргаар удаан ажилласан МУГЖ Г.Эрдэнэбатыг “хуга мөргөж” унагаад ирсэн нь энэ.

 Анх буузны гуанзны эзнээр салбараа удирдуулахдаа тулаагүй гэж соёлын салбарын зүтгэлтнүүд, уран бүтээлчид эгдүүцсэн ч яаж ч чадсангүй. С.Оюунбилэг соёлын урлагийн салбарын талаар ямар ч ойлголтгүй нягтлан бодогч мэргэжилтэй нэгэн. Ажлын амжилт гавьяа шагнал гэсэн чинь “Монгол Улсад анх удаа Хоол үйлдвэрлэл үйлчилгээний брэнд бүүк хийж ХААН БУУЗ сүлжээний 24 салбарт нэвтрүүлсэн” гэж бичээд “онигоо”-нд орж явсан нэгэн. Мөн “60 тэрбум”-ын бүлэг мандаж явахад Миеэгомбын Энхболд гуайн татаасаар МУ-ын Ерөнхий аудотирын орлогчоор хэсэгхэн хугацаанд ажилласан. НАМЭХ-ны орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч гэж явдаг ч БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаатай хамтран “Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн манлайлал” ТББ байгуулсан.

Соёлын яаманд ийм л хоёр эмэгтэй гар ганзага нийлэн цамнаж байгаа сурагтай. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх нэрээр 10 тэрбумыг үрэн таран хийх төлөвлөгөө гаргаж, эхний дөрвөн тэрбумыг нь үрэн таран хийчихсэн гэдэг.

Уг нь Санжаадоржийн Оюунбилэгийг Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалын сул орон тоонд ирэхээр яригдаж, АТГ, Төрийн албаны зөвлөлд бичиг нь очиж байсан нь ч “ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ” гээд буцаагдсан.  Гэтэл тэр албан тушаалыг алгасаад эргээд Г.Эрдэнэбат гавьяатыг “мөргөөд” оронд нь оччихсон Соёлын яамыг бужигнуулж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
103.212.118.186
Монголд сайд хийсэн гэдгээр АНУ-д ажиллах гээд байгаа хүүхэн юм.
Зочин
1 сарын өмнө
104.28.68.89
Нүхэн жорлон болжээ!!
Төстэй мэдээ