alim.mn | 2024.12.22
ЭРЭГТЭЙ ХҮНИЙГ ЭМЭГТЭЙ БОЛГОСОН НҮҮР БУДАЛТЫН ГАЙХАМШИГ

Муухай эмэгтэй гэж байдаггүй, арчаагүй эмэгтэй гэж байдаг гэлцдэг. Уруулаа өнгөлчихсөн эмэгтэй цаанаа нэг өнгөлөг харагддаг. Одоо манайд сайн make up хийдэг хүн олон байна. Топ модель Ундрах байна. Тэрээр өөрийнхөө нүүрийг будахаасаа илүүтэй өөр бусад бүсгүйчүүдийн нүүрийг будаж, хөөрхөн болгодог авъяастай бүсгүй. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн үзэсгэлэнт эхнэр Э.Туул Топ модель Ундрахаар make up  хийлгэж, загварын сэтгүүлүүдэд гардаг. Харин Анар гэж сайн  make up хийдэг хүн бий. Тэрээр AnarA's make up хаягнаас олон сонирхолтой нүүр будалтыг харж болно. Тэрээр 2010 онд нэг залууг нүүрийг будаж хөөрхнөөс хөөрхөн “бүсгүй” болгожээ. Нүүр будалтын гайхамшиг гэдэг л энэ байх. Нүүр будагтай холбоотой олон “онигоо” бий. Нэг бүсгүй залууд “Би хөөрхөн байгаа биз?” гэж асуухад “Би ганц нойтон салфеткаар чиний хөөрхөн төрхийн 95 хувийг байхгүй болгочихож чадна шүү” гэсэн онигоо бий. Гэсэн ч бүсгүйчүүдийн гоо сайхныг тодруулдаг нүүр будалт мандтугай. Уруулаа тод буд бүсгүй минь…


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ