alim.mn | 2024.12.22
“Капитал” банкны хэрэг “60 тэрбум”-ынхнаас 10 дахин том

Өнгөрсөн хавар “Капитал” банк дампуурлаа зарласан. Эзэн нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа. Банк нь дампуурсан эзэн бол уйлах шахаж явахад УИХ-ын гишүүн Б.Ундармаа урьдынхаараа тайван яваа. Тэр байтугай гудамжинд цурхираад уйлж байгаа 1200 хохирогчид дээр ирж уулзаагүй, уучлалт гуйсангүй.Эдгээр хадгаламж эзэшигчид нийтдээ мөнгөн дүнд шилжүүлбэл 260 тэрбумын асуудал яригддаг. Гэтэл 1200 жижиг хадгаламж эзэмшигчдээс гадна төрийн 31 төрийн байгууллага “Капитал” банкинд мөнгөө хадгалуулсан байдаг. Хөгжлийн банк гэхэд 57 тэрбум төгрөгийн авлагатай.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг, ЖДҮХС-гийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус тус байршиж байжээ.  Хариуцлага хүлээх хүн байхгүй. Төрийн байгууллагууд нь 375 тэрбум хадгалуулсан гэж байна. Хачирхалтай нь энэ олон төрийн байгууллагаас ганц нь ч гомдол гаргасангүй. Улсын мөнгө уйлдаггүй гэдэг энэ байх.  Капитал банкны төр, олон нийтэд учруулсан хохирол нийлээд 635 тэрбум төгрөгийн асуудал гарч ирнэ. Энэ нь бидний сайн мэдэх “60 тэрбумын” гэх алдарт хэргээс 10 дахин их мөнгөн дүнгээр хэмжигдэнэ гэдгийг дөрвөн аргын тоо мэддэг хэн бүхэн ойлгоно.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ