alim.mn | 2025.08.27
Шүлхий өвчний эсрэг нийт 14.8 тэрбум төгрөг зарцуулжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм.

Энэ үеэр сайд З.Мэндсайхан шүлхий өвчний талаар мэдээллээ.

Тэрээр “Шүлхий голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоож вакцинжуулах ажлыг хийж ажилласан. Энэ жилийн хувьд 11.8 тэрбум төгрөгний вакциныг хоёр хуваан давтан тунгаар хийсэн. Хорио цээр болон хамгааллын дэглэм гэх мэт үйлчилгээнд гурав орчим тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд 35 тэрбум төгрөгийг төсөвлөдөг, шүлхийгээс гадна долоон халдварт өвчин болон хаврын төл малыг вакцинжуулсан” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ